Home  >  Шөл  >  Бяслагтай шөл

Бяслагтай шөл

byaslagtai shol
Цөцгийн тос 50 гр
Гурил 20 гр
Бяслаг -хатуу 100 гр
Цөцгий 100 гр
Өндөг 1 ш
Давс, хар перец тохирох хэмжээгээр


Хийх арга:

1. Цөцгий тос болон гурилаа хольж саванд хийн бага зэрэг хайрна. Ингээд дээрээс нь 1,5 литр ус хийж хар перец болон давсаар амтлана. 5 минут зөөлөн гал дээр буцалгана.
2. Нэг аяганд цөцгийгөө өндөгний шартай хольж шөлнөөсөө бага зэргийг нэмж хутгаад савтай шөлөндөө хольно. Дээрээс нь үрж жижиглэсэн бяслагаа нэмж хийгээд уг шөл маань бэлэн болно.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment