Home  >  Шөл  >  Буржгар байцааны шөл

Буржгар байцааны шөл

baitsaani shol
Буржгар байцаа 1\2 ш
Гоньд 1 цайны халбага
Сармис 2 хумс
Maйоран 1 цайны халбага
Зайдас 6 ш
Төмс 3 ш
Цөцгий 200 мл
Гурил 1 хоолны халбага
Улаан перец 1 хоолны халбага
Давс тохирох хэмжээгээр


Хийх арга:

1. Буржгар байцааг хуруу зузаанаар хэрчиж саваннд хийнэ. Сармис болон амтлагчаа хийж хагас  болтол нь чанаад цоо дөрвөлжин хэрчсэн төмсөө хийнэ. 5 минут чанасны дараа хэрчсэн зайдсыг ч бас хийж чанана.

2. Хуурай гурилаа 1халбага хэрийн халуун тосонд хийж 2 минут орчим хайраад бага зэргийн усанд хийж хутгаж найруулаад шөлөндөө хийж өтгөрүүлнэ.

3. Бэлэн болсон шөлөө цөцгийгээр амталж болно.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment