Home  >  Нүүдлийн арга, Шөл  >  Банштай шөл

Банштай шөл

banshtai shol
Яс – 200 гр
Шар лууван – 30 гр
Бөөрөнхий сонгино - 20 гр
Ногоон сонгино - 10 гр
Мах- 90 гр
Гурил – 70 гр
Өндөг – 1 ш
Давс – 3 гр
Сонгино – 10 гр


Шанз :
1. Үхрийн \ хонины \ махыг нарийн шүүртэй машинаар 2 дахин машиндаж шанзны махыг бэлтгэнэ.
2. Машиндсан махыг сонгино, цөцгийн тос, давс, нунтаг повоороор амталж найруулна.
3. Татсан махнаас хэсэглэн авч, 0,2-0,3 см-ийн зузаантай элдсэн гурил дээр хооронд нь 2-3 мм зайтай тавина. Түүнийг мөн адил хэмжээний зузаантай элдсэн гурилаар бүтээж баншны хэвээр дарж тасална. Эсвэл баншыг чимхэж болно.
4. Баншийг давстай халуун усанд үйж болтол нь чанана.
Шөл:
1. Төмс, лууванг сайтар цэвэрлэж жижиг дөрвөлжин буюу гурвалжин хэрчинэ.
2. Бөөрөнхий сонгиныг нарийн хярж ургамлын тосонд шаргал өнгөтэй болтол нь хуурна.
3. Түүн дээр хөшиглөсөн төмс, лууванг хийж 7-10 минут хуурна.
4. Хуурсан ногоог ясны буюу махны шөлөнд 20-25 минут чанаж болгоно.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment