Home  >  Хачир  >  Баконтай төмсөн хачир

Баконтай төмсөн хачир

kiralyburgonyans11
Төмс 500гр
Бакон 170гр
Өндөг 1ш
Өндөгний шар 1ш
Давс, перец бага зэрэг


  1. Төмсөө хальслан томоохон хэрчээд давстай усанд чанаж болгоно.
  2. Баконыг жижиг шоо болгож хэрчээд хайруулын тавганд улаан шаргал болтол нь шарна.
  3. Болсон төмсөө сайр нухаж үйрүүлнэ.
  4. Төмсөн дээрээ шарсан баконоо тостой нь хамт хийж сайтар хутгана.
  5. Нэг бүтэн өндгөө болон өндөгний шараа хөөсөртөл нь хутгаад баконтой төмстэй хольж хутгана.
  6. Шарах тэвшээ шарах цаасаар бүрээд төмстэй хольцоо бага багаар нь хэсэглэн тавина.
  7. 220-250 хэмд хүргэж халаасан шарах шүүгээнд хийж 25-30 минут шарж болгоно.

Шарсан махны хачир болгоход тун амттай байдаг.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment