Home  >  Цай, ундаа  >  Амтат тарвасны ундаа

Амтат тарвасны ундаа

tarvas shuus
Ногоон цай \ дүрдэг\ - 3 ширхэг
Буцалсан ус – 3 аяга
Мөс – 2 аяга
Дунд зэргийн хэмжээтэй тарвасны талыг нь дөрвөлжлөн хэрчинэ. Үрийг нь ялгаж авна.
Нимбэгний шүүс – 2 цайны халбага


Хийх арга:
1. Ногоон цайг буцалсан усанд дүрж, 3-5 минут хандлана. Хэсэг хугацааны дараа хөргөгчинд хийнэ. Бага зэргийн чихэрлэг амт нэмье гэвэл элсэн чихрийн уусмал хийж болно. \ Нэг аяга халуун усанд 1 аяга элсэн чихэр хийж уустал нь хутгаж хийнэ. \
2. Бэлдэж хэрчсэн тарвас болон нимбэгний шүүс, мөсийг хутгагч машинд хийж өтгөн зутан болтол нь хутгана. Мөн энэхүү тарвасны бэлдмэлд “mint” буюу гааны амттай навчийг хэрэглэвэл бүр амттай болно. Энэ орцонд 1 мөчир гаат навч хийхэд хангалттай. \
3. Хөргөгчнөөс цайгаа гаргаад шилэн гүцэнд хийнэ. Зочдоо дайлахдаа аяга тус бүрд мөс, дээрээс нь 2\3 хүртэл нь ногоон цай хийнэ. Дараа нь тарвасны бэлдмэлийг нэмж хийгээд сайн хутгаад бэлэн болно.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment